Улс төрийн социологи (улс төрийн бодлогын социологи) — нь социологийн
шинжлэх ухааны салбар ухаан мөн. Нийгмийн болон улс төрийн шинжлэх ухааны уулзвар зааг дээр үүссэн. Тиймдээ ч уг хоёр
шинжлэх ухааны шинжийг өөртөө бүрнээ шингээсэн байна. Улс төрийн социологи нь
дараах зүйлийг судалдаг. Үүнд;
·
Эрх
мэдлийг хуваарилах явц дахь нийгмийн болон улс төрийн тогтолцооны харилцан
үйлчлэл;
·
Төр,
нийгэм, бие хүний хоорондын харилцан үйлчлэл (Тухайлбал, улс төрийн оролцоогоор
дамжуулан);
·
Нийгмийн
янз бүрийн бүлэгт байх эрмэлзэл, чиг баримжаа, улс төрийн итгэл үнэмшил, үнэт
зүйл бүрэлдэх үйл явц.
Улс төрийн социологийн судалгаа дараах дөрвөн
түвшинд явагдана. Үүнд;
·
Олон
улсын харилцааны түвшин (Улс төрийн зөрчилдөөн, дэлхийн улс төрийн үйл явц);
·
Төр,
улсын түвшин (Нийгэм дэх төрийг үүрэг, шинж чанар);
·
Нийгмийн
харилцааны түвшин (Нам, улс төрийн хөдөлгөөний зохион байгуулалт, мөн чанар);
·
Бие хүний
түвшин (Хувь хүний улс төр дахь оролцоо).
Улс төрийн социологийн үүсэл хөгжил нь засаглал,
засаглалын харилцаанд дүн шинжилгээ хийж, нийгэм дэх ноёрхлын хэв шинжид
ангилсан Макс Веберийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Мөн улс төрийн
намын социологийг үндэслэгч гэгдэх Оросын эрдэмтэн М. Я. Острогорскийн үйл ажиллагаатай холбогдоно.
XX зуунд улс төрийн социологийг шинэ шатанд гаргаж хөгжүүлсэн нэр
цолгорсон эрдэмтэн бол Сэймур Мартин Липсет болно.
БЭЛТГЭСЭН:
ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
ЦАХИМ
ШУУДАНГИЙН ХАЯГ: otgonbayar.n@etugen.edu.mn

No comments:
Post a Comment